Тарваган тахлаас урьдчилан сэргийлэх үзлэг, тандалт 60 хоног үргэлжилнэ

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/620 тоот захирамж гарч, нийслэлийн нутаг дэвсгэрт байгалийн голомтот тарваган тахал болон хүн малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хяналтын үзлэг, тандалт хийх  үүргийг холбогдох албаныханд өглөө. Үзлэг хяналтыг наймдугаар сарын 15-наас эхэлсэн бөгөөд авто тээврийн шалган бүртгэх товчоодыг түшиглэн 24 цагаар явуулж байна. Ингэхдээ мэргэжлийн байгууллагын албан хаагчдыг тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамруулж,  сургалт явуулж, дадлагажуулахыг холбогдох албаныханд үүрэг болгосон юм. БОАЖ-ын сайдын 2021 оны 193 дугаар тушаалаар монгол орны хэмжээнд тарвага агнахыг гурван жилийн хугацаанд хориглосон. Гэтэл  тарваганы мах, түүхий эд, дайвар бүтээгдэхүүн тээвэрлэсэн зөрчил 2020 онд 115, 2021 онд 61 … Continue reading Тарваган тахлаас урьдчилан сэргийлэх үзлэг, тандалт 60 хоног үргэлжилнэ